Ачааны машин замын хажуу руу онхолдож, 24 настай жолооч амиа алджээ

Т.Отгонсувд
7 цаг 49 минутын өмнө

Ховд аймагт ачааны машин замын хажуу руу онхолдож, 24 настай жолооч амиа алджээ. 

Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын нутагт замын хажуу тал руу ачааны автомашин онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 12:05 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн алба хаагчдыг очиход тус аймгийн Булган сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын зүтгүүр автозамын хажуу тал руу онхолдсон байжээ. Ослын улмаас бүхээг дотор жолооч Э/24 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан тул 20 минут ажиллан цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн мөрдлөгчид хүлээлгэн өгсөн байна. Мөн тус машинд зорчиж явсан иргэн И /25 настай, эрэгтэй/, Э19 настай, эрэгтэй/, Э /17 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвд тус тус хүлээлгэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна