Т.Бадамжунай "Х.Баттулгыг барьж өгөөд" суллагдчихав уу

Zuv.mn
5 цаг 30 минутын өмнө

Монголын №1 авлигачаар нэрлэгдэж, “Шувуу” ажиллагааны хүрээнд сүр дуулиантайгаар хүргэгдэж ирсэн Т.Бадамжунай суллагдсан мэдээлэл өнөөдөр түглээ. Хуулийнхан түүнийг авчирмагцаа шууд хорьж, хугацаагаа сар сараар сунгаж байсан. Хамгийн сүүлд долдугаар сарын 5-нд энэ жишгээ үргэлжлүүлж, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Цагдан хорих хугацааг нэг сараар сунгах” шийдвэр гаргасан ч дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 9-ний өдөр хилийн хориг тавин, батлан даалтад гаргажээ.

Долдугаар сарын 5-нд хорих хугацааг нь сунгалгүй сулласангүй, нэгэнт гаргасан шийдвэрээ дуусгаад болъё гэж наймдугаар сарын 5-ныг ч хүлээсэнгүй нь ямар учиртай вэ. Чухам юу нөхцөл байдлыг ингэж огцом өөрчилж болох вэ. Энэ асуултад тохирох хамгийн өндөр магадлалтай хариу нь түүний мэдүүлэг юм. Тэр тусмаа экс ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой байх магадлал өндөр. Учир нь, түүнийг Монголд авчрах үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Т.Бадамжунай өөрөө ирсэн” гэж тодтгоод “Түүнийг ирсэнд хамгийн их айж, балмагдаж байгаа хүн нь Х.Баттулга” хэмээн шулуухан хэлж байв.

“Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг” хэмээн, ямар хэргээр шалгаж байгааг ч нуулгүй хэлсэн юм.

Эндээс дүгнэхэд, хуулийнхан, яг үнэндээ эрх баригчид түүнд ингэж энэрэнгүй хандах болсны шалтгаан нь Т.Бадамжунай “зэсийн бүлэглэл”-тэй холбоотой 6.3 сая ам.долларын хэрэг буюу “Женко”-г намнах түлхүүрийг гаргаад өгчихсөнтэй холбоотой байж тун магадгүй нь. Дархан цаазат газар зэрэг хэргээр МАН-д хэрэггүй болсон Ц.Анандбазар мэтийг татаж байгаа нь ч эрх баригчдад бараг ашигтай. “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэж байсан хүн хэвлэлд “Архангайд амарч зугаалсан” гэж бичүүлсэн шиг явж байгааг өөрөөр тайлбарлах арга даанч алга.  



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.115
    2023/07/27

    Хүн үнэнд дургүй Баттулгад худалч хулгайчид бүгд дургүй

    Хариулах
  • 77.12.63.170
    2023/07/25

    Тэр энэ гэлтгүй бүгдээрээ л хулгайчууд биз дээ. Шүүх ,цагдаа , прокурор ч мөн адил. Наад хулгайчууд чинь зүв зүгээр л мултраад гараад ирнэ.

    Хариулах
  • 62.55.205.86
    2023/07/25

    Сү, Мөнх-Оргил, Цогтбаатар гээд дандаа ард нь нуугдаж байдаг жинхэнэ авилгачдаа МАН яах гэж байгаа юм бол

    Хариулах
    • 103.57.94.43
      2023/07/26

      100 хувь үнэн

  • 202.9.46.186
    2023/07/25

    Энэ Женко гэж монголчуудын сайхан амьдрах боломжийг хулгайлсан хулгайчид хариуцлага тооцоочээ.энэ төрөөс зайлсан биш ард түмний цалин нэмэгдэж нуруу тэнийх гээд байна.бидэнд очих мөнгийг хулгайлж байсан новш

    Хариулах
  • 192.82.70.54
    2023/07/25

    Төр хууль дийлэхгүй бол улны иргэд бид хаа таарсан газар нь тонилгох хэрэгтэй.хэлэх үг алга.

    Хариулах
    • 62.55.205.86
      2023/07/25

      чи чадлаа юу, тэгээд тонилгож байхгүй яасын ха ха

  • 66.181.180.102
    2023/07/25

    Жинхэнэ хамгийн адгийн новш бол 1000-ны шилдэг хулгайч жанхуу гэгч өмхий төвд тайрдас новш. Нэн даруй баривчилж шоронд хий.

    Хариулах
    • 64.119.19.115
      2023/07/25

      Яг үнэн санал нэг бна

  • 46.135.4.113
    2023/07/24

    Гүндалай үнэн хэлж

    Хариулах
    • 64.119.19.115
      2023/07/25

      Гүндалай юу гэсэн юм хө?

  • 202.55.188.107
    1 цагийн өмнө

    hulgar bol Mongol ulsiig hogjvvlehgvi baih tushaal awsan orosiin bool

    Хариулах