Б.Оч: Ц.Хулан, Б.Отгонбаатар нар тусгай албаны ажилтнуудаас 238,683,390 төгрөг авсан болох нь тогтоогдсон

Х.Батсайхан
Өчигдөр 16 цаг 18 минут

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэрэгт буруутган есөн жил, зургаан сар хорих ял ногдуулсан билээ. 

Прокуророос түүнд 12 жилийн ял оноох санал оруулсан ч Шүүх хэлэлцээд хоёр жил, зургаан сарыг хассан юм. Мөн түүнтэй хамт шүүгдсэн лам Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноосон.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хэлтсийн дарга Б.Оч шүүхийн шийдвэрийг тоймлон уншиж танилцуулсан юм. 

Тэрбээр "Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлэхдээ нууцтай холбоотой буюу маш нууцын зэрэглэлтэй ирүүлсэн тул шүүх хуралдааныг хаалттай хянан хэлэлцсэн бөгөөд шүүхээс гаргасан шийдвэрийг товч танилцуулъя.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх 2023 оны долдугаар сарын 20-ноос эхлэн дөрвөн өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцлээ.

  • Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар,
  • Шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарыг гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238,683,390 төгрөг авсан болох нь тогтоогдсон хэмээн үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159,753, 220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөг, тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хэрэг нь төрийн нууцтай холбоотой, маш нууцын зэрэглэлтэй учраас үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй" гэв.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.144
    2023/07/28

    zasssssss ekh ornoo sendiicheed uukh usgui khatsan tsul bolgoj bgaa luivarchid ch gsen ekh ornoosoo urvagchid ...khuuli adil tegch uilchileechee...nuts gen turuud nutsgun butsakh orchlond yundaa shunaj khurungu mungunii araas ulun tsarailj yavna ve...uilee daakhuu ted...uul us gazar shoroo bugd ezentei shuu...uiliin ur gej bdag...uiliin uriig chini uye udam chini uurne ...

    Хариулах
  • 202.72.240.53
    2023/07/27

    гадаадын тагнуулын албадтай холбогдсон бол эх ороныхоо эсрэг энэ зөв шийдвэр соц үед бол буудуулах гэмт хэрэг

    Хариулах
  • 192.82.81.242
    14 цагийн өмнө

    ҮАБЗ тагнуулын байгууллага руу анхаарлаа хандуулах хэрэгтэй. 1937 оны түүхэнд хар толбо үлдээсэн гол буруутан тагнуулын байгууллага. ГЭТЭЛ сүүлийн үед энэ байгууллагын дарга, орлогч дарга , хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ял авсан. ЭНЭ байгууллагад шударга бус ажилтан байдаг байна. ИЙМД нийтэд зарлаад байгаа хэргүүд бүгд үнэн гэхэд итгэх арга алга.

    Хариулах
  • 202.126.88.197
    20 цагийн өмнө

    Мөнга авсан гэдэг нь урвасан гэсэн үг биш биздээ. Мөнгө өгсөн гэх хүмүүсийг яасан бол...их ээдрээтэй бололтой

    Хариулах
  • 64.119.23.74
    23 цагийн өмнө

    Хөөх хэдэн зуун их наяд тэрбумаар нь залгисан нөхдүүдээ бас шийтгэхээ мартав

    Хариулах
  • 66.181.160.61
    23 цагийн өмнө

    Эх орноо зарах шившиг

    Хариулах