Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрээр “117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна. Дүүрэг, нийслэлийн боловсролын хэлтэс, газрын бүх дарга нар ажилдаа орсон” гэсэн бол эмнэлгийн барилга байгууламжийн засварын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “190 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 50 хувьтай байна. 190 ажлын 150 нь урсгал засварын ажил” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна