-БНХАУ, ӨАБНУ БРИКС-ийг өргөжүүлэхийг дэмжлээ-
БРИКС-ийн ээлжит 15 дахь удаагийн чуулга уулзалт ӨАБНУ-ын Йоханнесбург хотноо маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх гол асуудал нь таван улсын /ОХУ, БНХАУ, Энэтхэг, ӨАБНУ, Бразил/ нэгдлийг тэлэх эсэх асуудал бөгөөд чуулган хараахан эхлээгүй байгаа ч зарим улс энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, БНХАУ, ӨАБНУ энэ асуудлыг дэмжинэ гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
БРИКС нь 2000-аад оны эхээр үүссэн, түүхий эд ханган нийлүүлэлт голлосон таван улсын нэгдэл юм. Энэхүү нэгдэл ханган нийлүүлэгчээс үйлдвэрлэгч болох алсын зорилготой бөгөөд энэ нь барууны орнуудын ашиг сонирхолтой зөрчилдөж, эдүгээ дэлхийн улс төрд үүсээд буй эгзэгтэй нөхцөл байдлын нэг гол шалтгаан болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, эдгээр улсууд бүгд бүс нутагтаа тэргүүлэхийн төлөө өрсөлдөгчид бөгөөд хэдий дотроо зөрчилтэй ч одоо үйлчилж буй дэлхийн дэг журамд хамгийн бодитой эсэргүүцэл үзүүлэх нэгдэл болон төлөвшиж буй.
АНУ болон Европын холбоо Украинд ОХУ-тай эчнээ дайн хийж байгаа нь дайны зөвхөн нэг хэсэг бөгөөд эдийн засгийн салбарт ам.долларыг сулруулах “дайн” давхар өрнөж, БРИКС болон одоо тогтож буй дэглэмийн хохирогчид болох Африк, Өмнөд Америкийн улсууд энэ тэмцлийг манлайлж байна.
Өдгөө 20 улс БРИКС-ийн гишүүн болохыг албан ёсоор хүсээд байгаа тэднийг эгнээндээ нэгтгэсний дараа эдийн засгийн нийт чадамж нь “Их долоо”-гийн бүлгийн эдийн засагтай зэрэгцэж очих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.64
юун зэрэгцэж очих,хэд нугалаад илүү гарна,доллар гол валют байхаа болихоор анус нусаа хацартаа наана,африк,латин америкаас дээрэмддэг түүхий эд байхгүй болохоор ёрын холбооны үйлдвэрүүд төмрийн хог болно,нефтьний үнийг арабууд зохицуулаад эхлэхээр хөгжингүй гэгддэг дээрэмчид номондоо орнодоо
Хариулах