Их Британийн сувилагч эмэгтэй эмнэлэгтээ долоон нярай хүүхдийн амийг хөнөөж, дахин зургаан нярайг алахыг завдсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан байжээ.
Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөж байгаа гэнэ.
33 настай Люси Летбиг асарч буй хүүхдүүдийнхээ цус, гэдсэнд нь агаар оруулж, сүүгээр хэтрүүлэн хооллож, инсулинаар хордуулсан гэж буруутгаж байгаа юм. Цагдаа нар мөрдөн байцаалтын явцад түүний гэрт нэгжлэг хийхэд "Би амьдрах эрхгүй. Би тэднийг халамжлах хэмжээний хангалттай сайн биш учраас зориудаар хөнөөсөн. Би бол чөтгөр, муу хүн, би үүнийг хийсэн. Би тэднийг алсан" гэж бичсэн захидал олджээ.
Люси Летбиг 2015-2016 оны хооронд Честерийн гүнгийн эмнэлгийн нярайн тасагт эмчлүүлж байсан 13 нярайг хөнөөхийг завдсан байх магадлалтай гэж Их Британийн прокуророос мэдэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна