50 мянган төгрөгөөр машинтай болох сугалаа явуулсан иргэнийг 20 мянган төгрөгөөр торголоо

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 55 минут

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн "иргэн Г нь цахим хаягаар олон нийтийн сүлжээ фэйсбүүк орчинд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан" гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авчээ. 

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн "Г"-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногнуулсан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.249
    Өчигдөр

    Хохирол ихсэх тусам илдэг зүгээр өнгөрөөдөг Монгол аууль

    Хариулах