Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Опен клуб хамтран Монгол улсын хөгжлийн бодлого, тэр дундаа төрөөс залууст зориулан хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн санал санаачлагыг дэвшүүлэн нэгтгэж УИХ, Засгийн газар болон бусад бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг зөвлөмж хэлбэрээр хүргэх зорилготой "Залуучуудын Үндэсний Чуулган - 2023" зохион байгуулж байна.
Чуулганд залуучуудруу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгэм, төрийн бус байгууллага, клуб нэгдлүүд болон залуучууд оролцож байна.
"Залуучуудын үндэсний чуулган -2023" аар залуучууд Нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаарх мэргэжилтнүүдийн байр суурийг сонсох, өөрийн санал бодлыг илэрхийлэх, шийдвэр гаргах түвшинд санал зөвлөмж хүргүүлэх мөн
Боловсролын чанар, цахим шилжилт, Эрүүл мэнд, орчны аюулгүй байдал, Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна