Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр боллоо

Х.Есү
2023/08/24

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний Боомтын захиргааны дарга Жао Зөнляантай яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын талаас энэ сарын 25-наас эхлэн  галт тэрэгний Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-чиглэлийн зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэрийг эцэслэн гаргалаа.

 Замын-Үүд-Эрээний боомт нь хоёр улс хоорондын төмөр зам, авто зам,  зорчигч тээврийн үндсэн боомт төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой байдлыг харгалзан манай талаас шуурхай нээн ажиллуулах хүсэлтийг хятадын талд удаа дараа тавьж байсан юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд талууд дээрх асуудлаар эцсийн шийдвэрт хүрсэн нь айлчлалын бодит үр дүнгийн нэг гэдгийг албаныхан онцлов. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна