Сураггүй алга болсон эмэгтэй модноос дүүжлэгдэн нас барсан байдалтай олжээ

Х.Есү
2023/08/24

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн “Баянтал”-ын 3 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн М нь 08.22-ны өдрийн 09:00 цагт гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон, автомашиныг нь Хар модтойн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 12 км/-аас олсон тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид иргэн М /33 настай, эмэгтэй/-ыг 08.23-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 09:35 цагт Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Хар модтын даваа” гэдэг газар, ой модон дотор модноос дүүжлэгдсэн байдалтай цогцсыг олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна