Б.Жавхлан: “Аqua garden” барилгын хохиролд төсвөөс нэг мөнгө ч гарахгүй

С.Гандэлгэр
2023/09/03

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн засаг даргын орлогч Сандагсүрэн Авлига хороолол буюу Aqua garden хотхоныг нураана. Хохирлыг төсвийн мөнгөөр шийднэ хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл энэ талаар Сангийн сайд эсэргүүцсэн байр суурь илэрхийллээ. 

Тэрбээр, "Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр... Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж үзье. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя. ХОХИРОЛД ТӨСВӨӨС НЭГ МӨНГӨ Ч ГАРАХГҮЙ! гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна