“Баячуудын хөвгүүдэд эхнэр сонгох хичээл заая”


 Монголын сэтгүүлзүйн ертөнцөд өөрийн гэсэн өнгө донжоороо ялгарсаар ирсэн “Гранд” сэтгүүлийн хаврын халуухан дугаар худалдаанд гарчээ. Хамгийн сонирхолтой нь хавтсан дээрээ “Баячуудын хөвгүүдэд эхнэр сонгох хичээл заая” гэсэн нь шуудхан сонирхол татах бөгөөд зарим хүмүүсийн уур эгдүүцлийг барж буй бизээ.

Өнгөрсөн дугаартаа эзотерикч Н.Сома багш “Монгол эрчүүд чоно язгууртай учраас нөхөн үржихүйн өндөр сахилгатай, тиймээс ч дэлхийг байлдан дагуулж явсан” хэмээх утгатай сонирхолтой ярилцлагыг тод томруунаар онцолсон байсан бол энэ удаад хөрөнгөтнүүдийн хүүхдүүдэд чухам ямар учраас тэгэх тусмаа эхнэр сонгох хичээл заахаар “том дуугарсан” нь эрхгүй сонирхол татаж байна.

Ер нь тус сэтгүүл энэ мэтээр нийгмийн оюун санаа, ёс зүйг залж залуурдах сэтгүүлзүй, дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэж байна гэдэг ч энэ мэт зөрчил, сенсааци бүхий мэдээ материалууд нь манай томчуудын уур, дургүйцлийг багагүй хүргэдэг юм шиг.

Дээрх материалын тухайд гэхэд л “Диор бутик”-ын өв залгамжлагч З.Дэлгэрцогт, Ж.Энхбаяр гишүүний хүү, сүүлийн үед “Киви” Укагийн дүү Д.Уранзаяатай нэр холбогдох болсон Э.Мөнхсүлд ,”Premium tailor”-ын эзэн Т.Зориг гэх мэт шинэ үеийн шижигнэсэн боловч өв залгамжлагч хөвгүүдийг нэр цохин онцолсон байх юм. Цаадуул нь харин хэрхэн хүлээж авдаг юм бол? Амьдралын ханиа сонгоно гэдэг хувь заяагаа сонгож буйтай адилхан амьдралын хамгийн чухал сонголт учраас ашиг тустай байж ч болох
Эх сурвалж:grandnews.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна