“Монгол үндэсний зоог,соёл” бэсрэг наадамд урьж байна


Зорилго: Монгол үндэсний зоог,соёлын биет болон,биет бус өвийг гадаад дотоодын жуулчин,гийчинд суртчилан таниулах,аялалын шинэ бүтээгдэхүүн бий болгох,хөгжүүлэх

10.00 -Хотоос хөдлөх /Улаанбаатар их дэлгүүрийн зогсоол дээрээс автобус явна. Жуулчид хөтөч үнэгүй./

12.00 –Наадмын нээлт /Уртын дуу,морин хуур,үндэсний урлагийн тоглолт/

12.20 -Монгол дээл хувцасны үзүүлбэр

12.30 –Морьт үзүүлбэр /Морин дээрээс ташуур,уурга шүүрэх,нум сум харвах,эмнэг унах (булгиулах)

13.00 – Хүчит бөхийн барилдаан 1-н даваа

13.40 – Гадаадын жуулчид наадмын талбайд орж ирэн,наадамчин олонд хүндэтгэл үзүүлнэ./ Жуулчин хөтөчийн хамт морь унаад,бас морь хөтлөөд явган явж болно/

13.40 – Үндэсний шагайн харваа

13.40 -  Үндэсний сурын /сарампай/ харваа

14.40 – Хүчит бөхийн 2,3,4-н даваа

16.00 –Хурдан дааганы уралдаан

19.00 – Сурын харваач,шагайн харваачдад шагнал гардуулах

19.10 – Түрүүлж айрагдсан болон өхөөрдөм баян ходоодны даага цоллож,унаач хүүхдүүдэд шагнал гардуулна.

20.00 – Хүчит бөхийн түрүү үзүүрийн барилдаан

21.00 –Бэсрэг наадмын хаалт

23.00 – Галын наадам
 
Наадмын үеэр морь /хөтөчтэй/ унуулна. Морин аялалд явуулана. /төлбөртэй/

Үндэсний үйлдвэрлэгч 50н аж ахуйн “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа явагдана.

Гэрэл зурагчдын холбооныхон оролцоно./Морь унаж,монгол дээл өмсөж,нум харваж,бас бүргэдтэй зураг татуулах бүрэн боломжтой/

Жуулчиддаа гэр захиалах боломжтой.

Мөн жуулчид барилдах, нум сум харвах наадамд үнэ төлбөргүй оролцох боломжтой.

Жуулчин  дааганы уралдааныг /тусгай манай машинаар/ дагах боломжтой. /Төлбөртэй/

Наадам үзэх төлбөр жуулчин / 15 доллар/ (Жуулчид тусгай асарт сууна,айргаар үнэ төлбөргүй үйлчилнэ)

Монголчууд үнэ төлбөргүй

Захиалгын бүртгэл 2019 оны 6 сар 25ныг дуустал авна.

Хэзээ: 2019 он 6 сар 29 нд

Хаана: Цонжинболдог “ХӨХ МОРЬТ”адуу морь уналгын төвд  Утас: 80110542, 91911658, 88110542

Зохион байгуулагч,Санаачлагч: Үндэсний өв соёлыг түгээгч “ХӨХ МОРЬТ”адуу морь уналгын төв
                                                              
Үндэсний өв соёлыг дэмжигч Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна