Зургаан давхраас унах гэж байсан хүүг аварчээ


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 6 давхар барилгын 3 давхраас 7 настай хүүг унах гэж байхад нь Онцгой байдлын алба хаагчид аварч, аюулгүй болгосон байна.

Тодруулбал, дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд дуудлагын дагуу гал унтраах, аврах 17 дугаар ангийн таван албан хаагч очиж, дөрвөн настай Э хүүг цонхны тавцан дээр хөлөө унжуулаад сууж байхад нь сунадаг шат ажиглан аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ гэртээ харгалзах хүнгүй үлдээхгүй байж, цонхондоо хаалт хийхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна