BLOOMBERG: МУ-ын Ерөнхий сайд огцорч, Ерөнхийлөгчөө жагсаалд буруутай гэв

Х.Есү
2021/01/25

МУ-ын ЗГ-ын нөхцөл байдлын талаар гадны томоохон мэдээллийн агентлагуудад мэдээллэснээс онцолвол  

Засгийн газрын Ковид-19 цартахлын хяналтын арга хэмжээг эсэргүүцэн нийслэл Улаанбаатар хотод жагсаал хийснээс нэг өдрийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо. Жагсаалын үеэр засгийн газрын ордны гадаа олон зуун хүн цугласан ба дараагийн өдөр буюу Пүрэв гарагт Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх огцорч, Засгийн газраа тараах саналаа өргөн барьсан юм. Монголын Ардын Намын хяналтад байдаг Хүрэлсүхийн засгийн газар намын олонхийн саналаар огцрох өргөдлийг хүлээн авч орцруулсан билээ. 

Ерөнхий сайд Пүрэв гаригт хэлсэн үгэндээ өрсөлдөгч Ардчилсан намаас Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан гэж буруутгасан бөгөөд энэ оны сүүлээр бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа МУ-н ерөнхийлөгч Баттулга Хүрэлсүхийн хэлсэн үгэнд цочирдсоноо илэрхийлсэн юм. "Монгол Улсын Ерөнхий сайд яагаад Монголын ард түмний итгэлийг бууруулж, үндэсний эв нэгдлийг алдагдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илт гүтгэн доромжилсон ийм үйлдэл хийв гэж би гайхаж байна" гэж Баттулга Ерөнхийлөгчийн вэб сайтад бичсэн бичлэгэнд дурджээ. 

Коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон тул нийслэлийн 1-р амаржих газраас дан халаттай эхийг яаралтай гаргаж байгааг харуулсан бичлэг интернэтээр тарсны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Жагсагчид Лхагва гарагт түүнтэй зөв бус харьцсан хэмээн эсэргүүцэж засгийн газрын ордны төв талбай дээр цугларч, зарим нь тухайн эмэгтэйг дэмжиж байгаагаа илэрхийлж зөвхөн халат, шаахай өмссөн байв. Жагсаал цуглаан өргөн цар хүрээтэй биш байсан ч, -40 хэм (-40 Фаренгейт) хүртэл хүйтрэх өвлийн шөнө хүртэл үргэлжилсэн юм. Жагсагчид өргөтгөсөн хөл хорио, хөдөлгөөнийг хязгаарласан, хилээр орох гарахыг хориглосон зэрэгт илүү ихээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Орос, Хятадын хоорондох далайд гарцгүй 3.3 сая хүн амтай өргөн уудам улс одоог хүртэл бусад орныг цөхрүүлж буй коронавирусын олон тооны дэгдэлтээс зайлсхийж чадаж байна. Монгол Улс 3-р сараас хойш нийт 1600 хүрэхгүй халдварын тоо бүртгэгдсэн бөгөөд Пүрэв гарагийн байдлаар 526 идэвхтэй тохиолдолтой тэмцэж байна.


С.ДАВААБАЯР



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна