Олон нийтийн сүлжээгээр түгж байгаа дуут мессеж худал болохыг анхаарна уу

2020 оны 02 сарын 13

Хөвсгөл аймагт нөхцөл байдал хүндэрсэн, хүнсээ базаагаарай, энэ тухай баттай хүн хэллээ гэх утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна. Энэхүү мэдээлэл худал болохыг Эрүүл мэнд яам батлав.

"Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл юм. 2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй. Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно. Мөн албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11 цагаас улс даяар шууд мэдээлэл өгч байгаа. Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалах болохыг анхааруулья!" гэж гэж ЭМЯ мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.