Тахалын аюулыг бодитоор харуулсан “The FLU” кино

2020 оны 02 сарын 17

Дэлхийн түүхэнд 1918 онд дэгдсэн, хамгийн аймшигт өвчин болох Испанийн томуу буюу испанка нь 500 сая орчим хүн амыг хамарч, 50 сая хүнийг үхэлд хүргэсэн байна. Энэ ч утгаараа олон хүний аминд хүрсэн хамгийн өргөн цар тахал байжээ.

1918-1919 онуудад (18 сар) дэлхий даяар томуугийн халдвар авсан хүний тоо 550 сая орчим болж буюу хүн амын 29,5 хувийг хамарч байв.

Image result for 2. 1918 оны Испанийн томуу

Ойролцоогоор 50-100 сая буюу дэлхийн хүн амын 2.7-5.3 хувь нь халдварын улмаас нас баржээ. Өвчний дэгдэлт дэлхийн нэгдүгээр дайны сүүлчийн саруудад явагдаж богино хугацаанд дайны хохирогчдын тооноос давсан байна. 

Дайны хор хөнөөл, өлсгөлөн, бохир орчин, цэргийн болон дүрвэгчдийн хуарангуудын нягтрал зэрэг нь өвчнийг гааруулсан гэдэг. Испанийг хамгийн түрүүнд дайрснаар энэ томуу "Испанийн" гэсэн тодотголыг авсан гэдэг. Гэхдээ өөр нэг хувилбараар испани томуугийн анхны тохиолдол АНУ-д 1918 онд бүртгэгдсэн ажээ. Тэгвэл өнөө цагт Хятад улсын Хубэй мужийн Ухань хотоос гаралтай уушгины хатгалгаа үүсгэдэг уг вирус нь Испанийн томуугаас 3 дахин илүү хүчтэй тархалтыг хамарч авах хэмжээний хүний вирус + могойн (эсвэл сарьсан багваахайн) вирустай хавсарч мутацлагдсан шинэ төрлийн вирус юм.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалт болон халдваргүйжүүлэлт хийхийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа билээ. Тэгвэл уншигч та бүхэндээ маск болон ариутгал, халдваргүйжүүлэлт ямар чухал болохыг харуулсан, 2013 онд дэлхий дахинаа шуугиан тарьж, үзэгчдийн хүртээл болсон “The FLU” буюу “Тахал” киног үзэхийг санал болгож байна. 

Image result for the flu movie

Уг кино нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ.

“Тахал” киног энд дарж үзнэ үү.

Бэлтгэсэн: Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.