Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэнийг саатууллаа


2021 оны нэгдүгээр сарын 28-ны өглөөний 07:30 цагт Хөвсгөл аймагт гэрийн тусгаарлалтын дүрэм зөрчсөн иргэнийг хамт байсан 3 хүний хамт илрүүлэн тусгаарлалтад авлаа. 

Тодруулбал, тухайн иргэн 14 хоногийн гэрийн тусгаарлалтын дүрмийг зөрчин хүмүүстэй уулзжээ. Дээрх дөрвөн иргэнийг цагдаагийн газраас илрүүлэн саатуулж, тусгаарлаад байна.

Гэрийн тусгаарлалтын 14 хоногийн дэглэмийг чанд сахиж, иргэний үүргээ биелүүлэн өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ цар тахлаас хамгаалан, хариуцлагатай байхыг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газраас анхаарууллаа.

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.16
    2021/01/29

    хариуцлагатай баймаар юм даа

    Хариулах
  • 66.181.183.16
    2021/01/29

    Тусгаарлалт зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг болохгүй бол хаа сайгүй тусгаарлалт зөрчсөн хэрэг ихээр гарч байнаа

    Хариулах