Бие даан нэр дэвшигч 77 иргэн аудитад мөрийн хөтөлбөр ирүүлжээ


Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ.

Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж 5 дугаар сарын 08-аас 14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулна.

Үндэсний аудитын газар 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.43
    2024/04/25

    bosoo mgl .n Ganzorigiin Ganhuyg neree devshuul !

    Хариулах
  • 122.201.31.30
    2024/04/25

    Воов браво манай Осоржамаа Янжка удган Мөнхэрдэнэ Өнөрцэцэг нар байна уу? Чимгээ Содномдаржаа нараа Хурц хаана нэр дэвшинэ тэр тойрогт нь үзчихээ дэмжийшт

    Хариулах