ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал болно

Zuv.mn
2024/04/25

Өнөөдөр /IV.25, пүрэв/ болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

-Төрийн ордонд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэлнэ.

08.00-18.00 цагт: Удирдлагын академид: “Иргэн төвтэй хөгжилд засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагын оролцоо” олон улсын хурал болно.

09.00-12.30 цагт: “Новотел” зочид буудалд: “Монголын Эмнести интернэшнл” байгууллагаас "Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлан”-г танилцуулна.

09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе!" уриан дор Монголын авто замчид хуран чуулна.

10.00-15.00 цагт: “Миллениум плаза”-д: Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдын чуулган болно. Утас: 8800-2175.

-ХХААХҮЯ-нд: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал болно. Утас: 9904-7909.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Сэтгүүлч Болдко, “Италта Пэйж Италта” ХХК-ийн захирал Алтансүх нар гурилын үний талаар мэдээлэл өгнө.

11.30 цагт: "Босоо хөх Монгол" ТББ Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хуулийг чангатгах талаар мэдээлнэ.

13.30-17.30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: "Монгол-Австрийн бизнес форум" болно.  

14.00 цагт: Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн нээгдэж байна. Нээлтийн үеэр “Хайрыг хайрла” жүжиг тоглоно. Утас:91915-035.

12.00 цагт: МҮЭ-ийн холбоо эрүүл мэндийн салбарын зөрчил, эмийн үнийн сонсголын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9936-4224, 8807-2704, 9511-5380.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.25
    Өчигдөр

    Зарим.үед.б ухимдаад Б

    Хариулах