Буянт-Ухаа хороололд халдвар гарааагүй

С.Гандэлгэр
2021/02/21

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Буянт-Ухаа хороололд халдвар голомтлон гарсан зүйл байхгүй. Хавьтлуудын давтан шинжилгээ, хавьтлуудыг тусгаарлах ажлыг өргөн хүрээтэй хийж байгаа тул иргэд андуурах тохиолдол гарна.

Энэ бол өмнөх тохиолдлын хавьтлуудын давтан шинжилгээг хийсэн. Ер нь коронавирусний эхний шинжилгээг авахад халдвар илрэхгүй байх тохиолдол байна. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд өргөжүүлсэн тандалтаар 500 гаруй хүнийг шинжлэхэд бүгд сөрөг гарсан. Халдварын нууц үеийн хугацаатай холбоотой хэд хоногийн дараа 5-7 болон 14 хоногийн дараа өвдөх эрсдэлтэй” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна