Хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг цахимаар авах боломжтой

2020 оны 04 сарын 01

     Үндэсний хөгжлийн газраас олгодог “Хөрөнгө оруулагчийн тодорхойлолт”-ыг уламжлалт буюу цаасан хэлбэрээр авахад ажлын гурав хоногт шаарддага байсан. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан уг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн www.invest-assist.gov.mn хаягаар олгодог болжээ. Ингэснээр тодорхойлолттой холбоотой асуудлыг ажлын 8 цагт багтаан шийдвэрлэж байгаа аж. байна. Ийнхүү төрийн үйлчилгээг цахим системд шилжүүлснээр дараах эерэг өөрчлөлтүүд гарах юм байна. 

  • Covid-19 тахал олон улсад тархаж байгаа энэ үед хөрөнгө оруулагчид болон төрийн албан хаагчид цахимаар ажлаа хийх боломж нээгдэнэ;
  • Биечлэн /хүсэлт өгөх, тодорхойлолт авах гэж 2 удаа/ ирэх шаардлагагүй болсноор зардал, цаг хугацаа хэмнэх, хотын замын түгжрээнд эерэгээр нөлөөлнө;
  •  Албан бланк ашиглахгүй болсноор төрийн байгууллагын зардал хэмнэгдэж, албан хаагчдын бүтээмж сайжирна.

     Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас дотоодын аж ахуйн нэгжийн гэрчилгээ хугацаагүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг хоёр жил тутам сунгуулдаг ялгавартай байсныг ижил болгон Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг хугацаагүй болгож илүү таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

      Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь жилийн өмнө байгуулагдсан.

     Тус төвөөс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Үндэсний хөгжлийн газар гэсэн төрийн таван агентлаг болон банк, нотариат, үл хөдлөх хөрөнгө зуучлал зэрэг хувийн хэвшлийн байгууллагад нийтдээ 60 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна.

     “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгах, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгах, илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Дэлхийн банк групптэй хамтран Цахим нэг цонхны системийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.