Ж.Бат-Эрдэнэ: Г.Тэмүүлэнг Шадар сайд Н.Номтойбаяр санал болгоогүй

Zuv.mn
46 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг дэмжсэн байна.

Энэ талаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тодруулга өглөө. Тэрбээр

-Г.Тэмүүлэнг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн. Мөн хурлаар улс төрийн ерөнхий нөхцөл байдлаа дүгнэлээ.

-Г.Тэмүүлэнг Шадар сайд Н.Номтойбаяр санал болгосон гэх мэдээлэл байна. Энэ тухайд?

-Тийм зүйл байхгүй. Намын даргыг үгийг давтаж хэлэхэд, улс төрд эрэмбэ гэж бий. Тэр утгаараа сайд хийгээгүй, гурван удаа сонгогдсон гишүүн Тэмүүлэн байна гэсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар багагүй хугацаанд ажилласан. Зарчмын хувьд тодорхой асуудлуудыг засч залруулах гишүүн гэдгээр нь Ерөнхий сайд санал болгож буйгаа хэлсэн. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна