Красноярскт баавгай хүн барьжээ

Zuv.mn
36 минутын өмнө

ОХУ-ын Красноярск мужийн Верхний Кебеж тосгонд баавгай 66 настай эмэгтэйг барьсан тохиолдол гарчээ.  

Эмгэнэлтэй тохиолдол орон нутгийн цагаар энэ сарын 15-наас 16-ны шөнө болсон бөгөөд зэрлэг араатан эмэгтэйг эзэмшлийнхээ хашаанд байхад нь дайрчээ. Хуулийнхныг хэргийн газар очиход эмэгтэй нас барж, баавгай зугтсан байсан аж.

Хүн рүү дайрсан баавгай дахин дайрах магадлал өндөр тул анчдын баг гаргаж, баавгайг ангуучилахаар ажиллаж байгаа гэж албаны эх сурвалж хэлсэн байна.


Хойд хөршид сүүлийн үед баавгайтай холбоотой хэрэг олон гарч байгаа. Тухайлбал,  Иркутск мужийн Усть Илимск дүүрэгт байх Ойжуулах хашаанд баавгай орсон байсныг Цагдаа нар аюулгүй болгосон, мөн мужийн Нижнейлимскийн дүүрэгт ижил хэрэг гарсан байна.  

Баавгай суурьшлын бүсэд орж ирэх нь олширч байгаа тул Братск, Усть-Илимск, Ангарск хотын алслагдсан дүүргүүдэд  өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

Диспетчерүүд суурьшлын бүсэд махчин амьтад гарч ирсэн тухай мэдээллийг өдөрт хэдэн арваар нь бүртгэж байгаа бөгөөд 327 хүний бүрэлдэхүүнтэй 142 хөдөлгөөнт баг ажиллаж, баавгайн тоо толгойг бууруулах ажил явуулж байгаа аж.

Өмнө нь ийм хөдөлгөөнт баг Тюмень мужийн Уват дүүрэгт долоон баавгай, Тобольскийн ойролцоо хоёр баавгай буудаж устгажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна