“Аичи, Нагоя 2026”: Сагсанбөмбөгчид өнөөдөр Малайзтай тоглоно

Х.Батсайхан
1 цаг 1 минутын өмнө

Японы Аичи, Нагоя хотноо болж буй ХХ удаагийн Азийн наадмын сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн хэсгийн тоглолтууд өнөөдөр үргэлжилнэ. Тэмцээний С хэсэгт Тайвань, БНСУ, Малайзын хамт багтсан манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо орон нутгийн цагаар 19.00 цагт Малайзын багтай хийнэ.

Манай баг энэ сарын 18-ны Тайваний багт 67-76 оноогоор, өчигдөр БНСУ-ын багт 61-88 оноогоор хожигдсон бол Малайзын шигшээ энэ сарын 18-ны өдөр БНСУ-д 40-106, өчигдөр Тайваньд 59-98 оноогоор хожигджээ. 

3x3 сагсанбөмбөгийн төрөлд мөн С хэсэгт багтан өрсөлдөж буй эмэгтэй шигшээ баг өнөөдөр орон нутгийн цагаар 12.00 цагаас Филиппиний шигшээтэй, 13.40 цагаас Малайзын шигшээтэй тус, тус тоглоно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна