Нэгэн цагт "Израилийн бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй"-гээр нэрлэгдэж асан жүжигчин Натали Портманы ярилцлагуудаас түүсэн эшлэлүүдийг хүргэж байна.
“Би өмнөө ямагт биелэгдэх боломжгүй мэт зорилго тавьдаг. Заримдаа яах гэж ийм хэцүү ажил эхлүүлэв дээ гэж боддог ч дараа нь “Би чадна аа” гэж хашгиран гараа зангидаад зүтгэж эхэлнэ дээ. “Хар хун” киноны дүрээ яг л ийм аргаар өөрийгөө зоригжуулж байж бүтээсэн.
“Би жүжигчин хүн. Дандаа сайн охины дүрд тоглоод байж таарахгүй. Өөрөө ойлгохгүй байсан ч ямар ч дүрийг хүлээж авахад бэлэн байх ёстой”
“Эцэг, эхийн минь бодол санаа надад чухал. Гэхдээ аз болоход, тэд миний тайзны ажилд хутгалдаад байдаг хүмүүс биш. Санаа тавьдаг ч “Зохиолыг өөрчилж болохгүй юу” гэх мэтийн юм ярьдаггүй”.
“Салсан хосууд бол хариуцлагагүй, яаран шийдвэр гаргасныхаа горыг амсаж байгаа хүмүүс. Жишээ нь, би хэзээ ч хэнд ч өөрийнхөө бодлыг тулгаж байгаагүй, өөр хүн ингэхийг оролдвол ч хүлээж авахгүй. Гэтэл гэр бүл болсны дараа энэ сайхан байдал алдагдаж хамт байгаа хүнийхээ нөлөөнд ордог. Үүнийг хөнгөн эсвэл хүндээр хүлээж авснаас гэр бүл хэр удаан оршин тогтнох нь шалтгаалдаг юм шиг”.
“Би өглөө болгон гүйж, спортоор хичээллэдэг. Тэгсэн ч гэр бүлийнхээ гишүүн юм уу дотны найз, унтамхай хэн нэгнийг “эрт сэр” гэж ятгахгүй”.
“Цагаан хоолтонтой амьдрахад хэцүү гэж хүн бүр хэлдэг, гэтэл надад бол үгүй. Тэд өөрсдийнхөө хоолноос таашаал авч байна, би ч бас өөрийн хоолноос таашаал авна. Гэтэл тэдний хувьд би бас л буруугаар амьдраад байгаа хүн шүү дээ”
“Олон танил маань амьтны арьс ширээр хийсэн гутал өмсөхөөс татгалзсаныг би мэдэж байсан. Тэгээд тэдэнд, бас бусдад туслахаар гутлын цех нээсэн. Энд янз бүрийн даавуугаар жинхэнэ урлагийн бүтээл шиг гутлыг хийдэг шүү. Харин ашгийн хувьд бол буяны үйл ажиллагаанд зориулчихдаг юм”.
“Өөрийгөө амжилттай яваа хүн гэж боддог. Миний мөрөөдөл эхнээсээ биелсээр л байгаа. Яагаад ийм болсноо ч нууцлаад байх зүйлгүй. Нэгдүгээрт, “Хийвэл бүү ай, айвал бүү хий” гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Хоёрдугаарт, ирээдүйд найдлага тавилгүй зөвхөн одоогоороо амьдрах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд амжилт чамайг олохдоо л олно”.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна