Т.Аубакир: Баян-Өлгий аймагт байгаа Казак иргэд Монгол хэл мэдэхгүй гэдэгт би итгэхгүй байна

Х.Есү
54 минутын өмнө

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нарын маргаанаас үүдэн иргэдийн дунд Монгол-Казак гэх талцал үүсэн, багагүй маргаан дагуулсан. Уг асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байх үеэрээ цэгцэлж, цэг тавьсан гэхэд хилсдэхгүй. 

Тэгвэл ГБХНХ-ын сайд Т.Аубакир хэвлэлд ийнхүү ярилцлага өгчээ. Тэрбээр "Ерөнхийлөгч очоод маш зөв зүйтэй зүйлийг хэллээ. Одоо больцгоо, хуулийн хүрээнд ажилла, үндсэн хуулиа мөрд, улс төрийн өндөр дээд байгууллагад суучихаад битгий хагалган бутарга гэж л хэллээ. 

Сүүлийн гурван сар үнэхээр хэцүү байлаа. Урвагчаар нь дуудлаа. Энэ бүх асуудалд цэг тавьлаа гэж харлаа. Одоо хаа хаанаа болих хэрэгтэй. Баян-Өлгий аймагт байгаа Казак иргэд Монгол хэл мэдэхгүй гэдэгт би итгэхгүй байна. Аялгатай ярих асуудал байгаа байх" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.