Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг хувийн цэцэрлэгээрээ дамжуулан төсвөөс 1.3 тэрбум төгрөг авсан гэх мэдээллийг хийсэн. Уг асуудалтай холбогдуулан АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Миний хамаарал бүхий Тэсо компанид цэцэрлэгийн бизнес байхгүй. Харин Л.Энх-Амгалан сайд 2022 онд улсын цэцэрлэг дэргэдээ ажиллуулах хүсэлт манай компанид тавьж байсан. Манайх нийгмийн хариуцлагын хүрээнд байр худалдаж авч, улсын цэцэрлэгт үнэгүй ашиглуулж байгаа. Улсаас хүсэлт тавиад газраа ашиглуулж цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг.
Би хувийн цэцэрлэггүй байж яаж төсвөөс мөнгө авах юм бэ. Л.Энх-Амгалан сайд мартдаг, санадаг өвчтэй болсон бол үзүүлж, харуулаарай.
Энэ бол төлбөр авдаггүй улсын цэцэрлэг. МАН-ын даргын хулгайн асуудлыг дарах гэж явуургүй улс төр хийхээ болих хэрэгтэй. Авлига хулгайгаа над руу наана гэвэл амжихгүй шүү.
Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх асуудал оруулж ирэхгүй бол бид огцруулах бичиг өргөн барина" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна