Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

2020 оны 04 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: НҮБ-ын гишүүн 195 орноос 17 улс коронавирусийн халдвар аваагүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дэлхийн II дайнаас хойш хамгийн олон хүнийг хамарсан тахал гарлаа. Иймээс улс орнууд эв нэгдлийн хүчээр давж гарна гэж мэдэгдлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан юм. Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 211 хүн хяналт, тандалтад байна" хэмээн мэдэгдэв.

Ийнхүү шинээр 2 тохиолдол илэрснээр манай улсад нийт 14 тохиолдол бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар халдвар авсан хоёр өвчтөн бүрэн эдгэрэн эмнэлгээс гарч, гэртээ 14 тусгаарлахаар болсон билээ.

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 01
103.229.121.181
ЗОЧИН

МАНАЙ УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДЛДЫГ ГОЛЖ БАЙГАА БОЛ НУТАГТАА БУЦСАН ДЭЭР. ЭНЭ ЭЛЧИНГИЙН АР ГЭРД ЗОРИУЛЖ МОНГОЛ УЛС ТОЛГЙНООСОО ДЭЭШ ХАРААЖ ЧАДАХГҮЙ ХОЙШ.

2020 оны 04 сарын 01
103.229.121.181
Зочин

ХЯТАДЫН ИСПАНИД ӨГСӨН ХЭДЭН САЯ ОНОШЛУУР ХУЛХИ БАЙЖ ТААРААД БУЦААСАН ГЭЖ ИСПАНИЙ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭЭР ЯРЬЖ БАЙНА

2020 оны 04 сарын 01
103.229.122.1
харамсалтай

МАНАЙ оношлуур зөв оношлож байна уу? ЯАГААД эхний оношлуур сөрөг гарсан вэ?

2020 оны 04 сарын 01
39.115.114.99
Риналь

Хурдан турк руу нь буцаа. Турк өндөр хөгжилтэй улс. Монголд эмчлүүлнэ гэж тэнэгтэхгүй байлгүй