Танилц: Тусгай үүргийн нислэгийн тийзийн хямдарсан үнэ

С.Гандэлгэр
2021/02/27

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр гадаадад байгаа иргэдийг татан авах ажлын талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд тусгай үүргийн нислэгийн тийз бүх чиглэлд хямдарч байгаа тухай хэллээ.

Тэрбээр “УОК-оос МИАТ ТӨХК-нд тийзийн хөнгөлөлтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл өгсөн.

Үүний дагуу бүх чиглэлийн нислэгийн тийзийг хямдруулсныг мэдэгдэхэд таатай байна. Уг хямдрал гуравдугаар сарын 1-нээс эхлэх бүх татан авалтын нислэгт үйлчилнэ.

Тодруулбал, тусгай үүргийн нислэгийн тарифын нэг хэсэг нь үндсэн тариф, нөгөө хэсэг нь нисэх буудлын хураамж бөгөөд үндсэн тарифаас нь 15 хүртэл хувиар хөнгөлнө.

Тухайлбал,

  • Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн 530,000 воны үнэтэй үндсэн тариф нь 457,000 вон болж, 72,000 вонноор хямдарч байна.
  • Токио чиглэлийн тийз 59,150 иений үндсэн тариф нь 51,050 иен болж 8,100 иенээр хямдарч байна.
  • Франкфурт чиглэлийн тийз 830 евро байсан нь 731 евро болж 99 еврогоор,
  • Истанбул чиглэлийн тийз 734 ам.доллар байсан нь 629 ам.доллар болж, 102 ам.доллароор,
  • Нур-Султан чиглэлийн тийз 364 ам.доллар байсан нь 314 ам.доллар болж, 50 ам.доллароор тус тус хямдарч байна.

Энэ нь зөвхөн гадаадаас эх орондоо ирэх тусгай үүргийн нислэгт хамрагдаж байгаа иргэдэд үйлчлэх тариф юм" гэв.







Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 83.23.248.87
    2021/02/27

    5.sariin 1nd hilee neeh gej baigaan bol neeh hudlaa yaaran baahan hvn tataj yaaj baigaan buun mungu ugaah ajil yawagdaad bndaa eswel bvr 50% bolgo

    Хариулах