Д.Нямхүү: Өнөөдөр “COVID-19”-ийн халдвар авсан ХОЁР оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа

2020 оны 05 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Манай хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсэн байна. Манай олон аймагтай хил залгаа бүсүүдэд өвчлөл нэмэгдэж байна. Монгол Улсад одоогоор 1394 хүн ажиглах байранд байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарт 119 хүн хандсан. Хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угаах хэрэгтэй. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 30 нь эмчлэгдэж гарснаар 111 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа" гэсэн мэдээллийг өглөө. 

Харин өчигдөр хийсэн COVID-19-ийн шинжилгээний хариу, сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгч байна. 

Тэрбээр, тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ, Дарханы лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд шинэ тохиолдол илрээгүй. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 17 сорьц, Энхийн сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд халдвар аваагүй болох нь батлагдсан. Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарч байна. Эдгэрсэн хоёр оюутны хувьд 37 ба 39 хоног эмчлүүлсэн. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх болно" гэлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.