Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ


Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр /2021.05.19/ 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус нислэгээр 160 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Альфа”, “Гайде” зочид буудал болон “Монголика”,  “Багахангай” амралтын газарт тусгаарлалаа.

Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.249.14
    2021/05/20

    сонгуулийн оноо авах гэхгүйгээр иргэдээ сайн татан авч байгаа л гэж найдаж байна. амжилт,

    Хариулах