Э.Бат-Үүл нарын шүүх хурлыг хойшлуулав


Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр 10 цагт товлосон боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь өөр шүүх хуралд оролцож байгаа учраас биечлэн оролцох боломжгүй, хэргийн оролцогчид эрүүл мэндийн шалтгаантай зэргийг үндэслэн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргав. 

Шүүх магадлалыг хүлээн авч шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг зургадугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулав. Түүнчлэн шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.206
    2021/05/29

    Харах царайных нь байж байгаа байдал нь хулгайч,луйварчин, карманы хулгайч юм. Энэ хулгайчийг шүүх хурал яагаад олон удаа хойшлоод байна вэ?

    Хариулах