БНСУ-д үер бууж, хоёр хүн амиа алджээ

2020 оны 07 сарын 31

БНСУ-ын Тэжон болон хөрш зэргэлдээ мужуудад их хэмжээний борооны улмаас үер бууж, 100 гаруй хүн орон гэргүй болж, гудамж, орон сууц усанд автаж, автомашин зорчих боломжгүй живэн хоёр хүн нас барсан талаар  “SBS News” мэдээллээ. Тежонд пүрэв гаригт 04:00 цагт нэг цаг орсон борооны улмаас үер буусан байна. Мөн өнөөдөр өглөө 09.00 цаг хүртэл бороо үргэлжлэн орж нөхцөл байдал хүндхэн байгааг мэдээлжээ . Цаг уурын байгууллагаас өнөөдөр мөн бороо үргэлжлэн орохыг анхаарууллаа. 

БНСУ-д үер бууж, хоёр хүн амиа алджээ

Тус хотхоны 80 орчим оршин суугчийг онцгой байдлын албан хаагчид завиар  зөөж гаргасан байна. Тэжон хотын захиргаа  28 орон сууц, 85 байр, 55 машин үерт живсэн гэж мэдээлжээ.

БНСУ-д үер бууж, хоёр хүн амиа алджээ

Мөн үер бууж, зам элсээр хучигдсанаас галт тэрэг нэг цаг саатжээ. Тэжоны ойролцоох Өмнөд Чунчеон мужид гудамжинд мод унасан, байшин усанд автсан гэсэн 118 дуудлага мужийн захиргаанд ирсэн аж. Харин Сөүлээс 90 киломерт орших Чеонан мужид есөн барилга үерт автаж, гурван мотоцикл живсэн байна. 

 

БНСУ-д үер бууж, хоёр хүн амиа алджээ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.