МҮХАҮТ-ын МЭДЭГДЭЛ: Петровисын Ч. Давааням ''буруугүй''

2020 оны 08 сарын 03

2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Петровис компанийн хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-тай гэрээ байгуулан шатахуун нийлүүлж, эдийн засгийн хувьд давуу байдал олж авсан үндэслэлээр гэм буруутай гэж шийдвэрлэснээс үүдээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МҮХАҮТ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ.

Тус мэдэгдэлдээ МҮХАҮТ-ын хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон шүүхийн хараат бус бие даасан байдал, шүүх эрх мэдлийг хүндэтгэн үзэж байгаа ч аж ахуйн нэгж хоорондын гэрээний асуудлыг эрүүгийн хэргийн шүүхээр ийнхүү хэлэлцэж байгаа нь хэр зохистой болохыг эргэн харж, дээд шатны шүүхээс хянан үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж найдаж байгаа бөгөөд бизнес, хувийн хэвшилтэй холбоотой аливаа шударга бус шийдвэрийн хувьд бизнесийн өмгөөллийн үүргээ хэрэгжүүлэхээ үүгээр мэдэгдэж байна хэмээн онцолжээ.

Мөн Петровис компани нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхээс ч өмнө буюу 2002 оноос эхлэн Оюу толгой компанид олон жил шатахуун тогтвортой нийлүүлж байсан гэж үзэж буйгаа мэдэгдэлдээ онцолжээ.

МҮХАҮТ-ын мэдэгдэл:

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.