СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүрэгт автомашин шатжээ


Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Ханбогд руу өгсөх замд өнөөдөр автомашин шатсан байна. Галыг тус дүүргийн гал унтраах, аврах 014 дүгээр ангийн алба хаагчид унтраасан бөгөөд галд хүн өртөөгүй аж.

Машины урд хэсгээс утаа гарч шатсан гэх бөгөөд одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Жолооч та бүхэн автомашины бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна