ДЭМБ Монгол Улсыг онцоллоо

2020 оны 09 сарын 08

:ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр (2020.09.07) Женев хотноо болсон цар тахлын талаарх ээлжит хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын цар тахлын эсрэг хийж буй ажлыг онцолжээ.

Тэрбээр “Монгол Улсын хувьд бүр нэгдүгээр сард Улсын Онцгой Комиссын үйл ажиллагааг идэвхжүүлж, маш эрт арга хэмжээ авч эхэлсний хүчинд тахлын голомт Хятад улстай хиллэдэг ч гуравдугаар сар хүртэл ганц ч халдвар бүртгэгдээгүй. Өнөөдрийг хүртэл тус улсад нэг ч хүн коронавирусийн улмаас нас бараагүй.

Аливаа өвчин, тахал  гарахад дэлхий бэлэн байх ёстой гэдэгт бид энэ удаагийн цар тахлаас суралцаж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд анагаах ухааны салбартаа асар их ахиц дэвшил гаргаж байгаа боловч нийгмийн эрүүл мэндийн анхан шатны системээ үл тоомсорлож байгаа нь цар тахалд амархан өртөх гол шалтгаан болж байна” гэдгийг онцлоод Маврики, Уругвай, Итали зэрэг улсуудын цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайшаасан байна.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.