НМХГ: Цэнгээний газар, PC тоглоомын газруудыг нээсэн

2020 оны 09 сарын 16

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гарсан зарим асуудлаар албаныхан мэдээлэл хийж байна.
 
НМХГ-ын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: Наймдугаар сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. НМХГ, цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. 47 газарт хяналт хийх явцад 44 зөрчил илрүүллээ.  Найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

Диско баар 81 үйлчилгээний газрыг нээсэн. Нээсний дараа бид байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэвэр оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг зөвлөж байна" гэлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.