Шинэ Зеландад зургаан сарын дараа коронавирусийн тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо


Шинэ Зеланд улсад зургаан сарын дараа коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэн тул гэнэтийн хөл хориог зарлалаа.

Уг тохиолдол Окландад илэрсэн бөгөөд долоо хоногийн турш хөл хорио тогтоох, улсын бусад оршин суугчдын дунд гурав хоног хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. 

Эрх баригчид уг тохиолдол дельта вариант байж болзошгүй гэж таамаглан шалгаж байна. 

Тус улсын хүн амын 20 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бөгөөд халдвар цааш 23 хүнд тархах магадлалтай аж.

Ерөнхий сайд Жакинда Ардерн "4 -р түвшний" буюу сургууль, бизнесийн байгууллагуудыг хаах  хамгийн хатуу дүрмүүд шаардлагатай байна” гэж мэдэгдлээ. Мөн энэхүү арга хэмжээг аль болох яаравчлан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг өмнөх туршлагаар баталсан гэжээ. 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна