Монгол Улсын нийт гадаад өр 30.8 тэрбум ам.доллар боллоо

2020 оны 09 сарын 21

Улсын нийт гадаад өр 2020 оны эхний хагас жилд 30.8 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 352.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд, нийт өрийн 35.8 хувь буюу 11.0 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.3 хувь буюу 8.1 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 5.5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 6.8 хувь буюу 2.1 тэрбум ам.доллар нь Төв банкных байна.

Засгийн газрын нийт өр 2020 оны эхний хагас жилд 25.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөг, өмнөх улирлаас 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 24
49.0.137.164
Үнэнийг нь хэллээ

Or bitgii nemj tawiad bail daa !!!!!!!!!!!!!!!!!!!!! Hichneen ih heleh yum bee ! Jaahan busee changalaad tevchichihej bolno sh dee