Имартынхан нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэлээ


Өнөөдөр Имартын хамт олон зам дагуу гудамж талбайг цэвэрлэж байгаатай таарлаа. Энэ тухай Имарт Хан-Уул салбарыг хариуцсан гүйцэтгэх захирал Н.Отгончимэгээс тодруулахад:

"Манай Имарт жил бүр тухайн орчныхоо нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж ТҮКийн ажилчиддаа дэмжлэг үзүүлдэг билээ. Үүний дагуу бид өнөөдөр Хан-Уул дүүргийн Шинэ гүүрнээс Маршлийн гүүр хүртэлх 2,5 км зам дагуу харьяалагдах гудамж талбайн хогийг түүж цэвэрлэлээ. Өмнөх жилүүдээс харахад түүх хог хаягдлын хэмжээ багасаж байгаа боловч цэвэрлэх хог байсаар л байна. Өнөөдрийн байдлаар харахад ойролцоогоор бид 20 мянга орчим тамхины иш, 1000 гаруй ширхэг хуванцар сав хаягдал болон бусад хог хаягдал гараад байна. Тиймээс нийт иргэддээ уриалж хэлэхэд Ирээдүйдээ бүгдээрээ, Эрүүл орчин өвлүүлцгээе! Хогоо битгий хаяарай гэж уриалж байна” гэлээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна