Улаанбаатарт 9-11 градус хүйтэн

2020 оны 11 сарын 20

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна. Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.

Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Увс нуурын хотгор, Алтай Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.