Сүрэг нохойд ноцуулсан эмэгтэйн нөхөр Б.Эрдэнэбаяр: Эхнэр маань 20 орчим ОЁДОЛ ТАВИУЛЖ, сэтгэлзүйн хувьд ХҮНД байна

Х.Есү
2023/09/07

Өмнөговь аймагт сүрэг нохойд ноцуулж, хазуулж буй эмэгтэйн бичлэг өчигдөр цахим сүлжээнд нийтлэгдсэн нь олныг цочирдуулсан. Улмаар тухайн үед хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолооч нар “хараагүй” мэт тоохгүй өнгөрсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Өдгөө хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмэгтэйн биеийн байдал хэр байгаа талаар түүний нөхөр Б.Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Сайн байна уу. Эхнэрийн тань биеийн байдал одоо хэр байна вэ?

-Сайнгүй л байна. Би одоо эмнэлэг рүү гарах гээд байж байна. Гар, хөл, нуруу гээд хэд хэдэн газартаа 20 орчим оёдол тавиулсан. 

-Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Та бүхэн албан ёсоор гомдол гаргасан уу?

-Гомдол гаргасан. Бид маш их гомдолтой байна. Зүв зүгээр байсан хүн өнөөдөр 20 орчим оёдолтой, айж цочирдсносоо болоод сэтгэл санааны хувьд тогтворгүй хэцүүхэн л байна. 

-Эхнэр рүү чинь дайрсан нохойнуудыг устгалд оруулсан юм болов уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Зарим нь хүзүүвчтэй эзэнтэй нохой байсан. Энэ асуудалд холбогдох байгууллагууд тоомжиргүй байгаад гомдолтой байна.

- Хүүхдүүд нь хэр байна вэ. Ээждээ санаа зовж буй байх?

-Манайх 2-12 дугаар ангийн гурван хүүхэдтэй. Мэдээж санаа зоволгүй яахав. Хичээлдээ яваад ээжийгээ эргэж тойроод байна.

-Өмнөгвь аймгийн Засаг дарга Р.Сэддорж анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн байсан?

-Аймгийн Засаг дарга Р.Сэддорж бидэнтэй холбогдож анхаарч ажиллахаа хэлсэн. Эхнэрийг маань хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн.

 -Тухайн үед хажуугаар нь тээврийн хэрэгсэлтэй явсан жолооч иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тухайн иргэн та бүхэнтэй холбогдож, санаа тавьсан зүйл байдаг юм болов уу?

-Байхгүй ээ. Хүнд туслах албатай биш ч гэсэн адилхан монгол хүмүүс байна даа, нэгнээ аюулд орвол харсан ч хараагүй юм шиг битгий өнгөрч байгаарай гэж хэлмээр байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.100
    2023/09/08

    Хог хог машинтай хог хэлэх муу үг алга

    Хариулах
  • 103.212.117.78
    2023/09/08

    Яг л Хятадууд шиг болжээ ! Харж зогссож байгаад явчихаж байналээ ! Ер нь Монголчуудад хүн чанар, нэгнийгээ гэх сэтгэл үгүй болсон шүү дээ ! Төрийн толгойд байгаа дарга нараар жишээ татаж болно !!!

    Хариулах
    • 103.212.117.152
      2023/09/08

      Хятадууд амь нэгтэй

  • 202.126.88.204
    2023/09/07

    Арай л хүн чанаргүй юм аа

    Хариулах