Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Ногоон дэлхий” клуб хамтран “УУРЫН АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн А.Энхтүвшин, Улаанбаатар хотын эрчим хүчний төслүүдийн захирал Дуня Хофманн, Төслийн ахлах мэргэжилтэн, инженер С.Түвшинхүү, Улаанбаатарын хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн н...... Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн төслийн менежер Б.Төгөлдөр нар оролцож Улаанбаатар хотын угсармал орон сууцанд тулгамдаж буй асуудал, шинэчлэх хэрэгцээ шаардлага, болон эдгээр барилгуудыг шинэчилж, эрчим хүчний хэмнэлт бий болгох, санхүүгийн болоод эдийн засгийн өгөөжийн таниулах гэх зэрэг асуудлуудын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй санал бодлоо солилцсон юм.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын угсармал орон сууцуудад ханын болон дээврийн дулаалга хийж, холигч насос, дулааны тоолуурын хамт суурилуулах юм. Ингэснээр иргэд тав тухтай дулаан орон сууцанд амьдрах, үл хөдлөх хөрөнгийн ашиглалт 30 жилээр уртсах боломжтой. Цаашлаад тухайн орон сууцны үнэ цэнэ 10 хувиас доошгүй нэмэгдэж, харагдах өнгө үзэмж сайжрах гэх мэт давуу талтай. Мөн төслийн баг орон сууцны энэхүү шинэчлэлд 10 жилийн баталгаа өгч байна.
Төслийн эхний шатанд Угсармал орон сууцны 150 орчим блокийг дулаалахаар төлөвлөсөн юм. 2022 онд баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар улс, орон нутгийн төсөв, нийтийн хөрөнгийг хувийн орон сууцны засвар шинэчлэлд зарцуулахыг хориглосон байдаг. Иймд төсөлд хамрагдахыг хүссэн угсармал орон сууцанд суудаг иргэд хүсэлтээ өгөх шаардлагатай бөгөөд оршин суугчид 100 хувь санал нэгдэж, хүсэлтээ илэрхийлж, санхүүжүүлэх нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр төсөлд хамрагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.23
кккк зайл. юу ч хийж чадахгүй оркууд.
Хариулах