Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, дугуйтай хүн мөргөсөн гэх мэдээлэл гарсан.
Тухайн үед буюу өнгөрөгч наймдугаар сарын 12-нд бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Отг тийм осол болоогүй. Ор үндэслэлгүй худал мэдээлэл" гэдгийг тодотгож байсан юм.
Тэгвэл осолд орсон гэгдэж байсан иргэн С.Батмөнх өнөөдөр "Эхнэрээсээ айсандаа Д.Сумъяабазар намайг мөргөчихлөө гэж худлаа хэлсэн" хэмээн зарим сайтад ярилцлага өгчээ.
Бид уг асуудлын мөрөөр иргэн С.Батмөнхтэй уулзахаар зорьж очсон ч тэрбээр хөдөө явсан эзгүй байв. Харин түүний эхнэрээс зарим зүйлсийг тодрууллаа.
-Иргэн С.Батмөнхтэй уулзаж ярилцахаар ирсэн юм. Байгаа болов уу?
-Одоогоор эзгүй байна. Нөхөр маань хэд хоногийн өмнө ажлаар хөдөө явсан.
-С.Батмөнх өнгөрөгч наймдугаар сард осолд орсон гэх мэдээллийг нэр бүхий этгээд сошиалд цацсан. Харин өнөөдөр эхнэрээсээ айгаад худал хэлсэн гэсэн байна. Та харсан уу. Энэ үнэн юм болов уу?
-Манай нөхөр 32-ийн тойрог орчимд Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүнд мөргүүлээгүй гэдгээ цагдаагийн байгууллагад хэлсэн шүү дээ. Тийм зүйл болоогүй.
Хүнд мөргүүлсэн биш дугуй унаж яваад өөрөө хүн мөргөсөн гээд хэргээ хүлээсэн. Одоо нэмж юу ярихав дээ.
-Та бүхнийг мөнгө аваад "мөргүүлээгүй" гэж ярьсан гэх хардлага бас байна?
-Ямар ч мөнгө авсан зүйл байхгүй. Битгий гүтгэ л дээ хүмүүс ээ. Уучлалт гуйгаад бүх үнэнээ хэллээ шүү дээ.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.1
Ёстой тэнэг шаар байна даа. Хүн гүтгэх хуультай гэдгийг мэдэхгүй мал уу. Арчаагүй тэнэг новш юм даа. Одоо өөрөө хэрэгтэн боллоо доо. Тэнэг новш
Хариулах66.181.190.162
Тэгвэл яах гэж хүний нэр барьж гүтгэж явдаг юм. Хогийн гар бэ арчаагүй шаар байна
Хариулах202.170.73.198
Хэн ч хүнийг гүтгэж болох нь ээ. Ингэтэл базахаа болиочээ чи, нөхрөө
Хариулах66.181.161.29
Хаха мэдрэл гарууд вэ. Хүн гүтгэхээ боль
Хариулах