Цахилгаан скүүтэрийн зохисгүй хэрэглээнээс үүдсэн осол нэмэгдсээр байна

Zuv.mn
2023/09/08

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээ эрхлэгч болон мэргэжлийн байгууллагууд, хэрэглэгчдэд хандан зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүллээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автомашинаас татгалзаж цахилгаан скүүтерийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэдий ч хэрэглэгчдийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй, ачаа тээвэрлэх, сундлах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй болон насанд хүрээгүй хүүхдүүд хэрэглэж байгаа нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирхуйц эрсдлийг бий болгож байгаа тул холбогдох байгууллага, хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүлээд байна. 

Энэхүү зөвлөмжид цахилгаан скүүтэрийн түрээсийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, даатгалд хамруулах, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто зам төлөвлөлт, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах мөн Тээврийн цагдаагийн алба, боловсролын болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд анхаарал хандуулж, хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг арга хэмжээг нэн түрүүнд авах шаардлага үүссэн тухай дурджээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.182
    2023/09/08

    сургуульд жолооны дүрэм оруулах шаардлагатай болжээ

    Хариулах
  • 202.9.47.23
    2023/09/08

    Тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд л нэмэгдэх юм байна.

    Хариулах
  • 59.153.115.32
    2023/09/08

    Toormoz, bulan toirohdoo toormoz oron sain barimjaa Toormoz

    Хариулах
  • 139.5.216.158
    2023/09/08

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм мэдэхгүй насанд хүрээгүй хүүхдүүд их скутертэй явж машин доогуур орчих гээд их хэцүү байна!!! Урсгал сөрөөд гэнэт гараад ирдэг, эсвэл огт гарцгүй газраас зам хөндлөн гарч байгаа тул анхаарна уу ЗЦГ-хан

    Хариулах