БНХАУ төрийн албан хаагчдыг iPhone гар утас ашиглахыг хориглож байгаа тухай мэдээлэл гарсны дараа “Apple” компанийн хувьцааны ханш унажээ. Мэдээлэл өчигдөр гарснаас хойш уналт хоёр өдөр үргэлжилж, компанийн нийт үнэлгээ зургаан хувь буюу 200 тэрбум ам.доллараар багасаад байна.
БНХАУ нь “Apple”-ийн хувьд гурав дахь том зах зээл бөгөөд өнгөрсөн жилийн орлогынх нь 18 хувийг дангаараа бүрдүүлсэн юм.
БНХАУ төрийн байгууллагын ажилтнууд iPhone гар утсыг оффис руу авчрахгүй, ажил дээрээ ашиглахгүй байх шийдвэр гаргасан талаар өнгөрсөн лхагва гарагт Уолл Стрит жөрнэл” анх мэдээлсэн юм.
Дээрх мэдээлэл энэ сарын 12-нд болох iPhone 15-ын танилцуулгын өмнөхөн гарсан, түүнчлэн хоёр хоног болоод байхад Бээжин албан ёсны тайлбар хийгээгүй зэрэг нь хувьцааны ханш буурахад голлон нөлөөлжээ. “Apple”-ийн ханган нилүүлэгчдийн хувьцаа мөн унасан байна. Тухайлбал, чип үйлдвэрлэгч “Qualcomm”-ын хувьцаа нэг хоногт л долоон хувиар унажээ.
“Apple” бол 2.8 их наяд долларын үнэлгээтэй, дэлхийн хамгийн үнэтэй компани. Тус компани ийнхүү Вашингтон, Бээжингийн хооронд явагдаж буй эдийн засгийн эчнээ дайны ээлжит хохирогч болж байна.
Энэ жил Вашингтон Япон, Нидерландын хамтаар Хятадад технологийн хязгаарлалт тавьсан бол Бээжин хариуд нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн гол хоёр материалын экспортоо багасгасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.99
Shine Nokia avchii san Aa bas ‘ehlel’
Хариулах202.9.47.23
IPhone утасны дэлгэц Samsung утасны дэлгэц шиг ажилладаг бол IPhone утасыг худалдан авч баримаар байна
Хариулах