П.Сайнзориг: "Б" сорьцын хариу албан ёсоор ирсний дараа шаардлагатай арга хэмжээг авна

С.Гандэлгэр
2023/09/09

Монгол Улсын Арслан М.Бадарч өнөөдөр өөрөөс нь допинг илэрсэн талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл тус мэдэгдэлтэй холбогдуулан ХЗДХЯ-ны ТНБД, Бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

"Мэдэгдэл гэдэг зүйлийг сая л харлаа. Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно.

Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан.

Баримт байвал гаргаж ирээд харуулах хэрэгтэй, ховоор бас зохиож олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй болов уу. Хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдыг баримтгүйгээр ташаа мэдээлэл тараах замаар өөрийн хариуцлагагүй байдлаа бусдад нялзааж гэмгүй царайлмааргүй байна. Ичсэн, бантсан хүн юу гэдэг билээ ийм зүйл болж байна. Өөр юу ч гэхэв дээ нээрээ, харамсалтай байна.

“Б” сорьцын хариу албан ёсоор ирсний дараа хууль тогтоомж, холбогдох дүрэм, журамд заасны дагуу олон нийтэд мэдээлэх бөгөөд шаардлагатай холбогдох арга хэмжээг авна аа.

Цаашид наадмын бөхийн барилдаанд шөвгөрч цол хүртсэн бөхөд батламж олгож, допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цол олгуулах саналаа Ерөнхийлөгчид уламжилдаг байх шаардлагатай болов уу даа" хэмээжээ.



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.185
    2023/09/10

    Монголчуудыг тэр чигээр нь хуураад бусдынхаа амжилтыг булаах нь буруу. Үнэнчээр зүтгэсэнд нь амжилтыг нь олгоосой.

    Хариулах
  • 202.126.90.24
    2023/09/09

    За хариуцлага ярих юм бол хамгийн их үзэн ядагдах хүн чинь Та өөрөө шүү.

    Хариулах
  • 202.126.89.132
    2023/09/09

    Та нарт зөндөө но бага.хүнийг битгий ингэж гүтгэж бөх хүний нөр их хөдөлмөрийг допинг үнэгүйдүүлж бгаарай..харамсаж бна

    Хариулах
  • 66.181.191.157
    2023/09/09

    Өөрсдөө шинжилгээгээ хийж чадахгүй юм бол гадагшаа барьж гүйдгээ болимоор юм солонгосууд нь манайхныг зориуд хорлоод ч байгаа юм шиг

    Хариулах
  • 202.21.101.36
    2023/09/09

    арга хэмжээ авнаа ч гэх шиг. яасан эр бар сэтгэлтэй хүн бэ? өөрийгөө юу гээд болчихсон амьтан бэ?

    Хариулах
  • 66.181.160.45
    2023/09/09

    Нэг хүний хариу хоцроод ????тэрийг Үнэрцэцэг мэдээд сошиалаар сэвээд дандаа л түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдээс илрээд л сэргээшийн төв үнэрцэцэг гээд шантаажны байгууллага болжээ

    Хариулах
  • 202.21.101.36
    2023/09/09

    П.Сайнцогоо төрийн хүн ард түмэндээ аархуу дээрэлхүү байж болохгүй. Ухаант түшмэл хүн ардаа хайрладаг юм. Чи татвар төлөгчдийн мөнгөөр хайртай гэр бүл, хар толгойгоо тэжээж байгаа үүрд санаж яв.

    Хариулах
  • 202.9.40.217
    2023/09/09

    Бадарч гэдэг бөхийг харахад тунч овлигогүй би-л гэсэн хүн харагддаг. Барилдахдаач тийм л жудаггүй юм билээ. Хүч тэнхээ оруулах янз бүрийн бодис хэрэглэснийг мэдөхгүй. Гэхдээ л ёс зүй муутай нөхөр.

    Хариулах
  • 45.117.35.18
    2023/09/09

    Шинжилгээ үнэн гэдэгт хэн ч итгэхгүй ш дэ.энэ будлиантай цаг үeд ,будлианаар тавигдсан цүнх баригчдад үнэн гэж бхгүй дэ.

    Хариулах
  • 202.126.90.16
    2023/09/09

    Doping xergelsen bol xatyy arga xemjee avax xeregtei daxij bvv barildyyl davarsan muu xog be mongol chyydiig doromjilj bn sh dee xuduunuu ochood caralgaa xariyyl

    Хариулах
  • 66.181.191.30
    2023/09/09

    Энэ этгээд хариуцлагатай ажил хиигчээн болж байгаа бол хариуцлагагүй гудамжны авгай шиг хов ярьж биеэ өмөөрч ард түмнийг тэдний хэлтэрхийг доромжилж доош хийж болохгүй та нар л хүний амьдралыг бараан толботой болгож байгаа байх шүү хэдэн хар мангар бөхчүүд унана уу босно уу ойчих цойлоход дандаа орлцдог төр нам байж болохгүй нам сам төр мөр болиоч бүх юманд орлцоод байх юм.

    Хариулах
  • 202.131.240.138
    2023/09/09

    Төр сошиалаар хэрүүл хийдэг ээ болимоор байна. Гудамж, талбайн цасыг хүнээр цэвэрлүүлсэн ээ ажил хийсэн гэж сурталчилдгаа болимоор байна. Эдийн засаг эрүүл мэнд, боловсролдоо анхаарч урт хугацаандаа үр дүнгээ өгөх асуудлаар хөөцөлдмөөр байна. Хэзээ хог цэвэрлэх ажил төрийн үндсэн үүрэг болчихсон юм бэ хэзээ сошиалаар ажлаа хийхээ зогсоох вэ энэ төр

    Хариулах