Пап Францисыг Монголд айлчлахтай зэрэгцээд Бээжин Монголын түүхийн номыг худалдаанаас татах шийдвэр гаргажээ

Zuv.mn
2023/09/11

Дэлхийн бүх католик шашинтны тэргүүн, Ромын пап Францис Монгол улсад айлчиж байх үед буюу энэ сарын эхээр БНХАУ ӨМӨЗО-ны Боловсролын хүрээлэнгийн Монгол судлалын тэнхимийн эрдэмтдийн бүтээсэн "Монголчуудын ерөнхий түүх" / "A General History of the Mongols"/ номыг номын сан, номын худалдаанаас эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Үүнээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жинпинь Шинжаанд айлчлахдаа “Хятадын үндэсний онцлогийг нэмэгдүүлэх, нэгдмэл байдлыг хангахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх”-ийг уриалсны дараа Бээжингийн талыг баримтлагч “Синг Тао” зэрэг хэвлэлүүд эхлэн дайралт хийж, улмаар номыг эргүүлэн татах шийд гарчээ.

“Синг тао” монголчуудын талаарх уг бүтээлийг “Намын албан ёсны үзэл баримтлалд нийцэхгүй” гэж шүүмжилсэн, Ши Жиньпин Шинжаан уйгурт очихдоо “уйгурчуудын талаар баримталж буй хатуу бодлогоо зөөлрүүлнэ” гэж амлаад хариуд нь мандарин хэлний хэрэглээг нэмэгдүүлнэ гэсэн нь БНХАУ-ын “Гүрний зовлон”-г илтгэж буй.


Тодруулбал, улс орны дотоод эв нэгдлийг хангах зорилт чухлаар тавигдаж байгааг харуулж байна.

Гэхдээ тэглээ гээд түүхийг үгүйсгэх нь байж болшгүй зүйл, Бээжингийн үйлдэл нь “Түүхийн нигилизм” гэдгийг эрдэмтэд тэмдэглэж байгаа юм.

БНХАУ 2020 онд монгол хэлийг ЕБС-ийн хөтөлбөрөөс шахаж эхэлсэн нь хүтэй эсэргүүцэлтэй тулгаран олон улсын анхаарлыг татаж байсан. Энэ удаад 2004 онд хэвлэгдсэн монголчуудын түүхийн номыг худалдаанаас татсан нь гүрэн доторх үндэстнүүдийг хятадчилах үйл явцаа хурдасгахыг хичээж буйн илрэл гэж харагдаж байна.