ХАЛУУН СЭДЭВ: Цаашдаа олон байршилд авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт гаргаж өгнө

Zuv.mn
2023/09/11

Нийслэлээс автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудын хамгийн гол нь болох нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил Наадамчдын зам буюу олны нэрлэж заншсанаар Яармагийн замын нэгдүгээр эгнээг хашиж, нийтийн тээврийн хэрэгсэлд чөлөөлж өгсөн явдал байлаа. Өнгөрсөн шөнө уг зам дээр байрлуулсан хашлагыг автомашинтай иргэн мөргөж, эвдрэл үүсгэнийг олон нийтийн сүлжээнд “Иргэд бухимдсандаа хашлага эвдсэн” гэж мэдээлэл цацагдсан. Тэгвэл өнгөрсөн шөнө болсон осол иргэдийн бухимдалтай холбоогүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн хашлага эвдсэн байна.

Түгжрэл бууруулах нэгжийн захирал Ч.Батзоригийн ярьснаар, нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт чөлөөлж өгөх ажил цаашид үргэлжлэх бөгөөд ойрын үед дахин хоёр байршилд нэгдүгээр эгнээг хашиж, нийтийн тээврийн хэрэгсэл саадгүй явах боломжийг бүрдүүлэх юм байна. Тодруулбал, 7 буудал-Энхтайвны өргөн чөлөө, Саппоро-Хороолол-Баянбүрд-Шар хад чиглэлийн замын нэгдүгээр эгнээг чөлөөлнө. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмж 0.404-өөс 0.809 болж хоёр дахин нэмэгдэнэ тооцжээ.

Улмаар бүх байршилд нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь илүү хурдан болж, иргэд нийтийн тээврийг сонгоно гэж үзэж байгаа юм байна. Өмнө нь Нийслэлээс энэ ажлыг зохион байгуулж байсан ч парк шинжчлэл дутуугаас автобуснууд эвдэрч, хоорондын хугацаа холдон иргэдийг бухимдуулснаас удаан үргэлжлүүлж болдоггүй байжээ. Одоо харин парк шинэчлэгдэж, автобус хүлээх хугацаа богиносох тул хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн аж.    



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.144
    2023/09/12

    Mongoliin khuuli 3 khonogtoo gej eniig l khelne dee...ug ni ene ni kheregjvel mashintai tugjrekheer niitiin teevreer gyals yavj ajlaa amjuulakh khun ikh blno doo...daanch khed khonog murduj bgaad l ergeed l bakhi bdagtaa tugjrel gatsaandaa ordog shuu...

    Хариулах
  • 66.181.180.99
    2023/09/11

    Орбит Тахилтын автобус мөддөө явахаа байж түгжрээд мөн их цөөрсөн байна өвөл яах вэ хөлдөж үхэх үү хол гэртээ хүмүүс маш их чирэгдэлтэй орой есөн цагааш хойш жижиг тэрэг 5000 удахгүй утаатай түлшээ түлнэ цалин пүнлүү хаанаа ч хүрэхгүй дарганцарууд минь хүлээн авч оюун бодолдоо тунгааж ажаамуу

    Хариулах
  • 124.158.68.231
    2023/09/11

    Хуцоо хуц

    Хариулах
  • 139.5.218.194
    2023/09/11

    neg dvgeer egnee rvv orson mashiniig ondor torguuli tabaicnee

    Хариулах
    • 139.5.219.135
      2023/09/11

      Тийм шуу. Санал нэг байна. Залуусын хэлдгээр орк жолооч нар нь 1 р эгнээгээр л яваад, тугжрэл нь хэвээрээ.